Ахмад настнуудын цогцолбр тэмцээн зохион байгуулав.

ШШГЕГ-ын даргын ивээл дор ШШГЕГ-ын ахмадын зөвлөл, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангитай хамтран зохион байгуулж буй “Ахмад настнууд”-ын цогцолбор тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалтай хорих ангийн спорт зааланд болж өнгөрлөө.

Уг тэмцээний “Теннис”-ний эмэгтэй төрөлд 1-р байр Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн тамирчин Б.Даваажаргал, 2-р байр Багануур дүүрэг дахь ШШГХ-427 дугаар хаалттай хорих ангийн тамирчин Г.Бадамханд, 3-р байр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн тамирчин Б.Батмөнх

Эрэгтэй төрөлд: 1-р байр 421-р нээлттэй хорих ангийн тамирчин Г.Ганбат, 2-р байр Багануур дүүрэг дахь ШШГХ-427-р хаалттай хорих ангийн тамирчин Д.Цэрэннадмид, 3-р байр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413-р нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчин Э.Нэргүй,

“Шатар”-ын тэмцээний эрэгтэй төрөлд: 429-р хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тамирчин Д.Алтанхүү, 2-р байр 417-р нээлттэй хорих ангийн тамирчин Б.Цэрэнчимэд, 3-р байр Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445-р нээлттэй хорих ангийн тамирчин Д.Баярцэрэн,

Эмэгтэй төрөлд: 1-р байр Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445-р нээлттэй хорих ангийн тамирчин Б.Чулуун, 2-р байр Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын тамирчин А.Цэцгээ, 3-р байр 421-р нээлттэй хорих ангийн тамирчин Н.Нарантуяа,

Гар бөмбөг”-ийн тэмцээний 1-р байр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423-р нээлттэй, хаалттай хорих анги, 2-р байр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413-р нээлттэй, хаалттай хорих ангийн баг  тамирчид, 3-р байр 435-р хаалттай хорих ангийн баг  тамирчид тус тус эзэлсэн.  Мөн энэ өдрийн “Шилдэг довтлогч”-оор 413-р нээлттэй, хаалттай хорих ангийн Н.Мөнхтулга, “Шилдэг хамгаалагч”-аар 423-р нээллтэй, хаалттай хорих ангийн тамирчин Д.Долгор, “Шилдэг тамирчин”-аар 419-р нээлттэй хорих ангийн тамирчин Д.Бямбажав

Багийн дүнгээр: 1-р байр Сэлэнгэ аймгийн мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид, 2-р байр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423-р нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид, 3-р байр Дархан-Уул аймгийн ШШГГ-445-р нээлттэй хорих ангийн баг тамирчид тус тус эзэлсэн. Тэмцээнд оролцсон үе үеийн ахмад ажилчиддаа спортын өндөр амжилт хүсье.