Байгууллагын түүхэн замнал

Түүхэн замнал:

1991 онд Монгол Улсын Засгийн Газрын 153 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд жирийн дэглэмтэй Хорих 435-р ангийг 25 алба хаагчтайгаар хуучин цэргийн ангийн байрлалд байгуулсан нь Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 445 дугаар ангийн үндэс болсон түүхтэй.

1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол улсын pay someone to write my paper хуулийн дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 1999 оны А/169 дүгээр тушаалаар шүүхийн бүрэлдэхүүнд багтан үйл ажиллагаа явуулдаг байсан шийдвэр гүйцэтгэлийн хэсгийг тус хорих ангитай нэгтгэн ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА болгон өргөжүүлсэн.

2002 онд Монгол улсад өрнөсөн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 155 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Засаг Даргын дэргэдэх Цагдаагийн газрын харьяанд байсан Цагдан хорих байрыг 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч харуул хамгаалалтыг зохион байгуулж эхэлсэн ба 2003 онд хуульд шинээр туссан баривчлах ял эдлүүлэх 45 хүний багтаамжтай жишиг байрыг барьж тохижуулан ашиглалтад оруулсан байна.

2007 онд Монгол Улсын Засгийн Газрын 188 дугаар тогтоолоор Хорих 435-р ангийг ОНЦГОЙ ДЭГЛЭМТЭЙ хорих анги болгон өөрчилсөн. Иймд олон улсын жишигт нийцсэн төвлөрсөн хорих анги байгуулах зорилгоор албаны төвд 160 хүний багтаамж бүхий хоригдлын хоёр давхар шинэ байр барьж 2007 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан.

2008 оны 07 дугаар сард уг байрны гадуур 1,5 метр суурийн гүн, 5 метр өндөр бүхий 365 метр урт хамгаалалтын хэрмэн хашааг барьж дуусгасан.

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар тогтоолын дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/99 дүгээр тушаалаар жирийн дэглэмтэй “ХОРИХ 445 ДУГААР АНГИ”-ийг шинээр тус албаны харьяа болгосон түүхтэй.

2017 оны 06 дугаар 09-ний өдөр батлагдсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд зааснаар тус ангийн нэршил нь  НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ болж өөрчлөгдсөн. Дээрх хуульд Нээлттэй хорих анги нь ЭНГИЙН болон ТУСГАЙ зэрэглэлтэй байхаар хуульчлагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1076 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нэршилтэй болсон.

Бие бүрэлдэхүүний талаар:

  1. Удирдлага, санхүү, аж ахуй-18
  2. Харуул хамгаалалт-51
  3. Шийдвэр гүйцэтгэл-9
  4. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх-1 алба хаагчтайгаар to kill a mockingbird ch 21 summary өдөр тутмын үйл ажиллагааг явуулахаар баталсан байна.

Өнөөдрийн байдлаар 76 албан хаагчтай бөгөөд ангийн даргаар дэд хурандаа Цэгмэдийн Сандагдорж, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргаар хошууч Лхагвын Эрдэнэбат нар ажиллаж байна. Тус ангид офицер-36, ахлагч-38, энгийн-2 алба хаагч ажиллаж байна.