Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн.

“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” манай орон 67 дахь жилдээ тэмдэглэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 06 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Тус анги нь алба хаагчдынхаа бяцхан үрсийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан 50 цогцолбор гадна талбайд хүлээн авч хөгжөөнт тэмцээн, гарын бэлэг гардуулан өгч ажиллалаа.