Цогцолбор тэмцээний талаар

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн баг тамирчид 1-р байр, Цагдаагийн газрын баг тамирчид 2-р байр, ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн баг тамирчид 3-р байруудыг тус тус эзэлсэн.
Мөн энэ өдрийн “Шилдэг хамгаалагч”-аар Цагдаагийн ахмад О.Энхмягмар, “шилдэг довтлогч”-оор 445-р ангийн төлөөлөгч, ахлах дэслэгч С.Ууганбаатар нар тус тус шалгарлаа. 
Хамтран ажилласан байгууллага, алба хаагч, баг тамирчдад баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаан, ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.