Цэргийн цол шагнал гардуулав.

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цэргийн цол, ШШГБ-ын шагнал, Дархан-Уул аймгийн шагналаар шагнаж урамшуулав.
Цэргийн ахмад цолоор 1 алба хаагч, ахлах дэслэгч цолоор 2 алба хаагч, ахлах ахлагч цолоор 3 алба хаагч, Албаны төлөө-2 зэргийн тэмдгээр 1 алба хаагч, Хүндэт тэмдгээр 3 алба хаагч, Албаны төлөө-3 зэргийн тэмдгээр 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр 1 алба хаагч, Эх орны төлөө тэмдгээр 1 алба хаагч тус тус шагнаж урамшууллаа.
Шагнагдсан алба хаагчдад нийт алба хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж ажлын амжилтыг хүсэн ерөөе.