Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх спортын 5 төрөлт тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулсан.

1-р үе шат: 2019 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн спорт зааланд спортын 5 төрлөөр зохион байгуулж тус ангийн баг тамирчид:

Теннисний төрөлд тус ангийн сувилагч, ахлагч О.Энхгэрэл 2-р байр “Мөнгөн медаль”,

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид 1-р байр “Алтан медаль”, эмэгтэй баг тамирчид 3-р байр “Хүрэл медаль”, Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид 2-р байр “Мөнгөн медаль”-ийг тус тус хүртсэн.

2-р үе шат: 2019 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд ШШГЕГ-ыг харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн спорт зааланд спортын 5 төрлөөр Улаанбаатар хотын “А” болон “Б” бүс, Баруун, Зүүн, Говийн, Хангайн, Хойд гэсэн нийт 7 бүсээс шалгарсан 33 анги, байгууллагын 340 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд тус ангийн эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрлөөр 1-р байр эзэлж ШШГБ-ын сагсан бөмбөгийн аварга багаар шалгарсан баг тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.