Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх 7 хоногийн “Ням” гаригт тэмдэглэн өнгөрүүлнэ гэж заасны дагуу тус анги уг үйл ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Уг өдрийг тохиолдуулан 1-рт Алба хаагчдын ар гэрийг урин авч ирж “Ярилцах хором” аяныг өрнүүлэн санал сэтгэгдлийг сонсож тус ангийн үйл ажиллагаатай танилцуулан нэг өдрийг агаарт гарч тэмцээн уралдаан зохион байгуулан ажилласан. Мөн хичээл сургууль эхлэж байгаатай холбогдуулан алба хаагчдын хүүхдүүдийн дунд Ном солилцох аяныг өрнүүлсэн. 2-рт Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа. Нийт бие бүрэлдэхүүндээ баярын мэнд хүргье.