“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

IMG_9241 IMG_9230 IMG_9224 IMG_9221 IMG_9220 IMG_9216 IMG_9208 IMG_9207 “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ШШГЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Зарим албан хаагчдад цэргийн цол олгох тухай” Б/283 тоот тушаалаар тус албаны нэр бүхий 11 албан хаагчдад хугацаанаас өмнө болон хугацааны цэргийн цол олгогдсоныг 03 дугаар сарын 18-ны өдөр албаны хурлын зааланд баярын хурал хийн албан хаагчдад цолыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Үүнд: Хугацааны өмнө ахмад цолоор хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Т. Мөнхбаатар, хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор автын механикч, дэслэгч Ц. Доржнямба, хугацааны өмнө ахлагч цолоор хянагч, дэд ахлагч Д. Алтаншагай, дэд ахлагч Э. Ганбаатар, дэд ахлагч У. Батбаатар, сантехникч, дэд ахлагч Ц. Түмэнбаяр нарыг, хугацааны ахмад цолоор эдийн засагч, ахлах дэслэгч Н. Наранбаатар, хугацааны ахлах дэслэгч цолоор ээлжийн дарга, дэслэгч Ч. Батбаяр, хугацааны ахлах ахлагч цолоор хянагч, ахлагч Э. Цогтгэрэл, тоо бүртгэлийн туслах, ахлагч Б. Энхмаа нарыг, хянагч, дэд ахлагч Т. Өрнөлтбаярын ахлах ахлагч цолыг сэргээснийг гардуулан өглөө.
Энэ үеэр ШШГЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Зарим албан хаагчийг шагнах тухай” тушаалын дагуу тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч О. Оюунбатыг “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр, төлөөлөгч, ахмад М. Мэнд-Эрдэнэ, холбоочин, ахлах ахлагч Л. Арвинцэцэг нарыг “Хүндэт тэмдэг”ээр, ээлжийн дарга, ахлах дэслэгч Д. Баасандорж,  сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ц. Солонго, хянагч, ахлагч Ц. Сэргэлэн, хянагч, ахлагч Г. Ариунболд, хянагч, ахлагч О.Тогоо-Эрдэнэ нарыг “Албаны төлөө-3” тэмдэгээр, нэр бүхий 4 албан хаагчийг “Баярын бичиг”-ээр шагнасныг гардуулан өгч баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

Obviously, in case of some misunderstanding or misreading, one has college admissions essay help using https://admission-writer.com/ to immediately communicate with the instructors, preventing additional corrections of the almost finished materials.