2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнэж ажиллалаа.

Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнэн Бүрэн хангалттай 25 алба хаагч, хангалттай 33 алба хаагчийг үндсэн цалингийн 25-40 хувиар шагнаж урамшууллаа.

Мөн 2019 онд ажил үйлс, амжилт бүтээлээр хамт олноо хошуучлан ажилласан зарим алба хаагчийг шагнаж урамшууллаа.

2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тооцооны нягтлан бодогч, ахмад Хөөвийн Мөнхжаргал,

2019 оны “Шилдэг офицер”-иор ерөнхий жижүүр, ахмад Д.Баасандорж,

2019 оны “Шилдэг ахлагч”-иар хамгаалалтын ажилтан, ахлагч Т.Гантулга,

2019 оны “Тэргүүний ажилтан”-аар сэтгэл зүйч, ахмад Ц.Солонго, аж ахуйн ажилтан, дэслэгч О.Тогоо-Эрдэнэ, жолооч, ахлах ахлагч Э.Цогтгэрэл нарт байгууллагын хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэн ирэх ондоо амжилт бүтээлээ бататгахыг хүсье.

Мөн өдөр алба хаагчдын дунд азын сугалаа зохион байгуулж ажилласан. Азтай одтой байсан алба хаагчиддаа баяр хүргье. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж буй нийт алба хаагчиддаа  шинэ жилийн баярын мэнд хүргье.