АЛБА ХААГЧДЫН “ХУРЛЫН ТАНХИМ”-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.

Тус анги нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-ын 100 жилийн ой “Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги”-ийн 30 жилийн ойн хүрээнд “Алба хаагчдын хурлын танхим”-ыг шинэчлэн засварлах ажлыг хийж гүйцэтгээд байна. 74.2 м.кв бүхий хуучин хурлын танхимыг албаны барилгын баруун жигүүрийн шатыг нураан шинээр шал цутган төлөөлөгч, аж ахуйн ажилтны өрөөтэй нэгтгэн шинэ хурлын танхим 142 м.кв болгон засварлаж 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад орууллаа.

  • Бүрэн акустик хана
  • Иж бүрэн компьютер
  • Дүүжин тааз
  • Шалны хэсгийг бүрэн дрож дэвссэн
  • Проктер 2 ширхэг
  • Лед болон туузан гэрэлтүүлгээр нэмж тохижуулсан.

Ингэснээр алба хаагчдын дунд зохион явуулах сургалт, хурлын үйл ажиллагааг ая тухтай орчин нөхцөлд явуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button