Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд 36 хүний багтаамж бүхий “Зоогийн газар” ашиглалтад орууллаа

Тус газар нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 36 хүний багтаамж бүхий “Зоогийн газар”-ыг ашиглалтад орууллаа.

“Зоогийн газар” нь алба хаагчдын хооллох танхим болон хоол үйлдвэрлэлийн гэсэн 2 хэсэгтэй бөгөөд хооллох танхимд 36 хүний багтаамжтай 9 ширээ 18 сандал мөн халуун тогооны шөл бэлтгэх боломж бүхий 1 ширээг байрлуулсан. Хоол бэлтгэлийн хэсгийг угаалгын өрөө, хүнс хадгалалтын өрөө, хоол үйлдвэрлэлийн өрөө болгон тохижуулсан нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хоол хүнсээр алба хаагчдад үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button