“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД АНГИЙН ЗҮГЭЭС ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛАВ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги  “Олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  алба хаагчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

Мөн “Эцэг эхийн зөвлөл”-өөс “би бүжиглэж чадна & Tik Tok” нийт алба хаагчдын хүүхдүүдийн дунд насны ангиллаар бүжгийн уралдааныг онлайн хэлбэрээр зохион байгуулж байр эзэлсэн авьяаслаг багачуудыг насны ангиллаар нь шагнаж урамшуулав.

Тус ангийн ээлжийн дарга, ахмад Ч.Батбаярын гэр бүлийн зүгээс “Би бүжиглэж чадна & Tik Tok” тэмцээнд амжиллтай оролцсон 6 хүүхдийг сонгон шалгаруулж гарын бэлэг гардуулсан.

Back to top button