ТУС АНГИ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮН ӨМНӨ НЬ ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙСЭН БОЛ ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТ, ТҮҮНИЙ ХУУЛБАРЫГ ШААРДАХГҮЙ. ӨМНӨ НЬ ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙГААГҮЙ, АНХ УДАА ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮН ӨӨРИЙН ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТЫН ХУУЛБАРЫГ ХОРИХ АНГИД БИЕЧЛЭН ЭСВЭЛ ШУУДАНГААР ИРҮҮЛНЭ. ЦАХИМ УУЛЗАЛТ НЬ АЖЛЫН ӨДӨР 10:00 ЦАГААС 17:00 ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛНА.

ЦАХИМ УУЛЗАЛТ ТОВЛОГДСОН ЦАГТ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮНИЙ “SKYPE” ХАЯГТ 2 УДАА ДУУДЛАГА ХИЙХ БА ДУУДЛАГАД ХАРИУ ӨГӨӨГҮЙ БОЛ УУЛЗАХААР ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮН ХҮСЭЛТЭЭС ТАТГАЛЗСАНД ТООЦНО.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШШГГ-445 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН SKYPE ЦАХИМ ХАЯГ: darhan 445 neelttei angi /97694797075/

ДЭЭРХ ЦАХИМ ХАЯГТ УУЛЗАЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЭ БИЧГЭЭР ИРҮҮЛНЭ. ЦАХИМ УУЛЗАЛТААР НЭГ УДААД 1-5 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ. УУЛЗАХ ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮСЭЛТЭНДЭЭ ТУСГАНА. ХҮСЭЛТЭНД ДУРЬДСАН ХҮМҮҮС УУЛЗАЛТ ХИЙНЭ.

ХҮСЭЛТИЙН ЗАГВАР

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШШГГ-445 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН ДАРГА, ХОШУУЧ С.ЛХАГВАСҮРЭН ТАНАА ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

 

ТУС АНГИД ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА…………… ОВОГТОЙ ХОРИГДОЛ ……………-НЫ ТӨРСӨН ЭГЧ  ЗОРИГ ОВОГТОЙ ЭНХНАРАН, ТӨРСӨН ДҮҮ ЗОРИГ ОВОГТОЙ ЭНХСАРАН БИД 2020.02.02-НЫ ӨДӨР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙХ ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙНА. ХҮСЭЛТИЙГ ШЙЙДВЭРЛЭЖ ӨГНӨ ҮҮ?

                                                                                    ХҮСЭЛТ ГАРГАСАН:

З.ЭНХНАРАН

РЕГИСТРИЙН ДУГААР

УТАСНЫ ДУГААР 99999999

Back to top button