АРДЫН ХУВЬСГАЛЫН 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦЭРГИЙН ЦОЛ БОЛОН ШАГНАЛ ГАРДУУЛЛА.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, С.Лхагвасүрэн “Дэд хурандаа ” цолоор, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, Э.Мөнх-Эрдэнэ “Дэд хурандаа” цолоор, “Хошууч” цолоор 1 алба хаагч,  “Ахлах дэслэгч” цолоор 1 алба хаагч, “Дэслэгч” цолоор 1 алба хаагч, “Ахлагч” цолоор 1 алба хаагч, “Дэд ахлагч” цолоор 2 алба хаагч, ШШГБ-ын “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр 1 алба хаагч, Хууль зүйн дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр 1 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 1 алба хаагч, “Албаны төлөө-3” зэргийн тэмдгээр 2 алба хаагч, ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр 1 алба хаагч тус тус шагнагдсан.

Мөн Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Хуулийн хэлтэсийн дарга Л.Алтанчимэг нар ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэнгийн цол гардуулах ажиллагаанд хүрэлцэн ирж, Дархан-Уул аймгийн “Тэргүүний залуу” тэмдэгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 1 алба хаагч тус тус шагнасан. Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд нь амжилт хүсье.

Back to top button