“ИРГЭДТЭЙ ОЙР ҮЙЛЧИЛГЭЭ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг угтан “Иргэдэд ойр үйлчилгээ”-г байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10-15 цагт “Дархан зах” дотор байрлах нэг цонхны үйлчилгээний зааланд зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд нийт 39 иргэн биечлэн ирж үйлчлүүлсний 2 иргэний хүсэлтээс бусдыг 100 хувь шийдвэрлэсэн,  12 буюу 30.8 хувь нь талуудад цахим эрх олгох, 19 буюу 48.7 хувь нь хүүхдийн тэтгэлэг,төлбөрийн, 8 буюу 20.5 хувь нь бусад асуудлаар тус тус үйлчлүүлсэн.

Back to top button