“ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА-ҮР ДҮН” АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг угтан хууль сурталчлах, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлж, хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийг хамгаалах, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх зорилгоор  2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Хөдөлмөр халамж үйлчилгээний газар”-ын байранд “Хамтын ажиллагаа-Үр дүн” ажлыг зохион байгуулж, иргэдэд үйлчилгээг хүргэсэн ба байгууллагынхаа зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар болон, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүүхдийн тэтгэлгийн талаар мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, төлбөр төлөгч, авагчид талуудын санд нэвтрэх эрх олгосон. Мөн тэтгэлэг авагч 2 иргэний 1800,0 төгрөгийн хуримтлагдсан төлбөрийг төлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button