“CINEMA” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО

Тус анги нь хоригдол нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хөгжүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ардын уламжлалт зан үйлд сургах болон тэдний хүсэл сонирхолд үндэслэн эерэг төлөвшлийг бий болгох зорилгоор “CINEMA” соён гэгээрүүлэх танхимыг шинээр ашиглалтад орууллаа.

Тус танхимыг тохижуулан засварласнаар сэтгэл зүйн зөвлөгөө, засал, уулзалт, сургалт хүмүүжлийн ажлыг цогц хэлбэрээр зохион байгуулах боломж нөхцөл бүрдэж  байна. 

Нээлтийн арга хэмжээнд ШШГЕГ-ын Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.



			
		
Back to top button