Мэдээ, мэдээлэл

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Тус газарт 2019 оны 10 дугаар сарын байдлаар эрэн сурвалжлагдаж байгаа дараах төлбөр төлөгч иргэдийн хаяг, түүний эд хөрөнгийн талаар мэдээлэл байгаа бол МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТСАНД холбогдож тус газартай хамтран ажиллахыг хүсье. /Мэдээллийн нууцыг чанд хадгална/.

Дэлгэрэнгүй »

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ анхдугаар чуулганд хамрагдлаа.

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ анхдугаар чуулганд хамрагдлаа.

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ Дархан-Уул аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд тус ангиас 40 гаруй байнгын болон бэлтгэл офицер ахлагч хамрагдсан. Салбар хорооны дарга, гишүүддээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй »

Жолооч ажилд авна.

Тавигдах шаардлага:• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;• Жолооны үнэмлэх /В, С, D/ ангилалтай, Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;• Ял шийтгэл эдэлж байгаагүй;• Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх,• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,• Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй; ...

Дэлгэрэнгүй »

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх 7 хоногийн “Ням” гаригт тэмдэглэн өнгөрүүлнэ гэж заасны дагуу тус анги уг үйл ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Уг өдрийг тохиолдуулан 1-рт Алба хаагчдын ар гэрийг ...

Дэлгэрэнгүй »

Сургалтад бүртгэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг 2019 оны 08 дугаар сараас зохион байгуулахаар болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн, тавигдах шаардлага хангасан ЭРЭГТЭЙ иргэдийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүртгэж байна. Тавигдах шаардлага:• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн ...

Дэлгэрэнгүй »

Баяр наадмын талаар

Баяр наадмын талаар

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дархан-Уул аймгийн баяр наадамд тус ангиас Үндэсний бөх, сурын харваа, шагайн харваан төрөлд алба хаагчид идэвхтэй оролцож тус ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Мөнхжаргал аймгийн “Заан” цолны болзол хангасан. Мөн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Солонго 6 дугаар байранд шалгарч наадамчин олноо баясгалаа. Цаашдынх нь бэлтгэл, сургуулилт, ажилд нь өндрөөс ...

Дэлгэрэнгүй »

Шийдвэр гүйцэтгэгч нарын төвийн бүсийн сургалт зохион байгуулсан

Шийдвэр гүйцэтгэгч нарын төвийн бүсийн сургалт зохион байгуулсан

Төвийн бүсийн шийдвэр гүйцэтгэгч нарын сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж ажиллалаа. Уг сургалтад Төв аймаг дахь ШШГГ, Сэлэнгэ аймаг дахь ШШГГ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлтэй, хаалттай хорих анги, Сайхан сум дахь ШШГХ, Булган аймаг дахь ШШГГ, Хөвсгөл аймаг дахь ШШГГ, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих анги, Дархан-Уул аймаг ...

Дэлгэрэнгүй »

“Өглөөний алхалт-Иог дасгал”-д хамрагдав.

“Өглөөний алхалт-Иог дасгал”-д хамрагдав.

Спортлог Дарханчууд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2019.06.14/ өглөө 06:00 цагт Дархан сумын төрийн албан хаагчид “Өглөөний алхалт-Иог дасгал” хийлээ. Морин хуур цогцолбор-Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн-Найрамдал талбай гэсэн маршрутаар алхалт явагдсан бөгөөд Найрамдал талбайд албан хаагчид иог дасгал хийж ажлынхаа шинэ өглөөг эрч хүчтэй угтлаа. Өглөөний алхалтанд нийт 19 байгууллагын 748 албан хаагч оролцсоноос тус ангиас 40 алба хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй »

Ахмад настнуудын цогцолбр тэмцээн зохион байгуулав.

Ахмад настнуудын цогцолбр тэмцээн зохион байгуулав.

ШШГЕГ-ын даргын ивээл дор ШШГЕГ-ын ахмадын зөвлөл, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангитай хамтран зохион байгуулж буй “Ахмад настнууд”-ын цогцолбор тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалтай хорих ангийн спорт зааланд болж өнгөрлөө. Уг тэмцээний “Теннис”-ний эмэгтэй төрөлд 1-р байр Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн тамирчин Б.Даваажаргал, 2-р байр ...

Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/ Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран “Мэдлэг хуваалцах семинар, сургалт”-ыг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Уг сургалтад Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги, 435 дугаар хаалттай хорих анги, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 гаруй алба хаагчид хамрагдлаа.

Дэлгэрэнгүй »