Шуурхай мэдээ

Хамтарсан эрдэм шинжилгээний хурал-сургалт зохион байгуулсан тухай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан тушаалын дагуу батлагдсан төлөвлөгөөний хүрээнд эрдэм шинжилгээний хурал-сургалтыг Дархан-Уул аймагт 2015 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хурал-сургалтанд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 435 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ШГА, Хорих 433 дугаар ангийн дарга нар ахлах нийгмийн ажилтан болон хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нар хамрагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд “Хууль сахиулах ажил-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл сургалтын хөтөлбөр, шинэчлэл, хэрэгжилтийн явц байдал, үр дүн” сэдвээр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, доктор /Ph.D/ дэд профессор, хурандаа Н. Гантулга

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого” сэдвээр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М. Алтан-Очир

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын албаны сургалт: бодлого, зохион байгуулалт” сэдвээр Албаны сургалт, дадлагын хэлтсийн дарга, хурандаа Д. Мөнхсайхан

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль төгсөгчдийг сурган дадлагажуулах ажлын онцлог, анхаарах асуудлууд” сэдвээр Хорих 435 дугаар ангийн дарга хурандаа В. Хосбаяр

“Хорих ангийн удирдах ажилтны манлайлал” зэрэг олон сэдвүүдээр ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн ШШГС-ын төвийн эрхлэгч, хурандаа Ц. Очгэрэл нар илтгэлийг тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн арга хэмжээ 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

11 дүгээр сарын 14-ны өдөр “Гамшигийн үеийн хамтын ажиллагаа” сэдвээр ХСИС-ын Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн ГСТ-ийн эрхлэгч, доктор / Ph.D /  хошууч В. Батсайхан,

Нийгмийн технологийн сургуулийн багш Н. Нямдорж “Харилцааны ур чадвар” сэдвээр сургалт орж эрдэм-шинжилгээ сургалтын арга хэмжээ өндөрлөж хурлын хаалтын арга хэмжээ хийгдэн амжилттай зохион байгуулагдагдлаа.