Сургалт бүртгэж байна

Сургалтад бүртгэж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх2-р ээлжийн сургалт явагдах болсонтой холбогдуулан тус байгууллагад ажилд орох хүсэлтэй дараах шаардлага хангасан иргэдийг 2018.08.15-2018.08.21-ний өдрийг хүртэл бүртгэж байна. Утас: 99608090
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Дээд боловсролтой 35 хүртэл насны эрэгтэй, 30 хүртэл насны эмэгтэй;
2. 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
3. Биед шивээсгүй байх /чих цоолоогүй эрэгтэй/
4. Цэргийн жинхэнэ алба хаасан /1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
5. Урд ял шийтгэл эдэлж байгаагүй байх
Жич: Эрх зүйч мэргэжилтэй эмэгтэй иргэдийг бүртгэнэ/
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. ажилд орохыг хүссэн өргөдөл;
2.гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;
3.иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4.боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
5.оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
6.төрийн алба хаагчийн анкет /маягт №1/;
7.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

8.нийгмийн даатгалын дэвтэр;
9.сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй, 3х4 хэмжээтэй тус тус 2 хувь/;
10.эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
11.цэргийн үүрэгтний үнэмлэх;
12.өр төлбөртэй эсэх лавлагаа

2018-08-15

The scarlet letter essay there are https://writemyessay4me.org many the scarlet letter essay ideas, but you should choose only the most original ones.