Шуурхай мэдээ

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Хорих ангийн дотоод журам-аас

Арван тав. Түр, удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах

15.1. Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхгүй бүл бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн шалган, хорих дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан, тодорхойлно.

15.2 Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-аас дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.

15.4 Ууулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 09.00-16.00 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухайн хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

15.5. Уулзах хүсэлт гаргасан хүнтэй хоригдол уулзахыг хүсээгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.

15.6. Хамгаалалтын ажилтан нь уулзалтаар ирэгсдэд хамгаалалтын бүсэд нэврүүлэхийг хориглосон зүйл, уулзалтын явцад анхаарах зүйлийн талаар урьдчилан танилцуулна.

Арван зургаа.Тур хугацааны уулзалт

16.1. Түр уулзалт нь ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.

16.2. Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах ба аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлан тоноглож болно.

16.3.Түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр явуулж болно. Цахим уулзалтын цагийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр баталгаажуулна.

16.4.Хорих анги техникийн нөхцөлийг харгалзан уулзалтын цагийг цахимаар баталгаажуулж болох ба уулзалтаар ирсэн иргэний бичиг баримтыг үндэслэн хүлээгдэл чирэгдэлгүй уулзах нөхцөл боломжоор хангана.

Арван долоо.Удаан хугацааны уулзалт

17.1. Удаан хугацааны уулзалтын байр ор, ширээ, сандал, хүнсний зүйл хадгалах шүүгээтэй байхын зэрэгцээ хоол бэлтгэх, боловсруулах өрөөтэй байна.

17.2. Уулзалтаар ирэгсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцна.

17.3. Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна. Төлбөрийн хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.

17.4. Уулзалтын байрыг хүүхдийн тоглоомын өрөө, талбайгаар тохижуулна.