Дархан-Уул аймагт “Арслан” хүлээлгэж өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой, Дархан хотын 60 жилийн ой, тус ангийн 30 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон болон ард, иргэддээ зориулан хүч чадал, эв нэгдлийн бэлэгдэл болсон “Арслан”-г 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч ажилласан. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга С.Насанбат нар хүлээн авсан бөгөөд хотын бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн.

Хүлээлгэн өгөх үеэр Дархан-Уул аймгийн олон нийтийн хэрэгсэл DBS, RGB телевизтэй хамтран ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button