АХЛАГЧИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласны 98 жилийн ой маргааш тохионо.

Энэ өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас уламжлал ёсоор “Ахлагчийн өдөр”-ийг зохион байгуулан, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Тус арга хэмжээний хүрээнд 24 цагийн харуул хамгаалалтын үүргийг батлагдсан хуваарийн дагуу офицер бүрэлдэхүүн хийж гүйцэтгэн ажилласан.

Мөн энэ үеэр 3 алба хаагч сагсан бөмбөгийн “Спортын мастер” цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгсөн бөгөөд аймгийн Прокурорын газар, сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцан, 60 жилийн ойн баримтат кино, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал сэдэв”-ээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын дарга Т.Ууганбаатар  алба хаагчдад мэдээлэл өглөө.  

 

Add comment

reload, if the code cannot be seen