Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги “Хоггүй, эрүүл ногоон байгууламж” арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газар” ОНӨААТҮГ-тай хамтран “Дархан хотын шинэ иргэний төгөл” ногоон байгууламжийн 3,5 га талбайн хогийг цэвэрлэж, сүүдрэвчийг засварласан бөгөөд иргэдийг хоггүй, эрүүл ногоон байгууламжийг хамтдаа бүтээхийг уриаллаа.