“Нээлттэй хаалганы өдөр”-ийг ангийн байрлал болон Оргил худалдааны төвд зохион байгуулсан.
Хорих ангид хүмүүжиж буй хоригдлын ар гэр, хамаатан садан, найз нөхөд болох 189 иргэнийг хорих ангид нэвтрүүлж орчин нөхцөл, байгууллагын үйл ажиллагааг танилцуулан хоригдлын урлагийн тоглолт бэлтгэн хүргүүллээ.
Оргил худалдааны төв дээр зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт 60 иргэн биечлэн ирж үйлчлүүлж санал хүсэлтийг нь сонсож 100 хувь шийдвэрлэсэн. Ажлын байрны сул орон тооны талаар 10 иргэнтэй уулзаж заавар, зөвлөгөө өгч 21 иргэнд өр төлбөргүйн тодорхойлолт, ангийн даргатай 5 иргэн биечлэн уулзаж талархал илэрхийлэн ажилласан.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 249 иргэнд “Эерэг харилцаа-шуурхай үйлчилгээ” аян 7 хоногийн хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдах талаар яриа таниулгыг хийсэн.