"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ахмад настан болон алба хаагчдын ар гэрт хүндэтгэл үзүүллээ.

   Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн, ангийн даргын зөвлөлийн гишүүдийн хамт 3 ахмад настан, 3 алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, аймаг орон нутгийн шагнал гардуулж, ар гэртэй уулзаж санал сэтгэгдлийг сонсон мөнгөн болон эдийн тусламж үзүүлсэн. Үүнд: ахмад настан Ч.Чулуун, бэлтгэл, ахлах ахлагч Г.Сарангэрэл нарыг Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр, бэлтгэл, ахлах ахлагч Б.Хунтханыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Жуух бичгээр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Айболотыг Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр, ахлах ахлагч Б.Амарсайхан, Х.Тэгшжаргал нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан.  

Add comment

reload, if the code cannot be seen