ӨР ТӨЛБӨРГҮЙН ЭСЭХ ЛАВЛАГААГ ХЭРХЭН АВА ВЭ?

1.Иргэн:

  • Цахим иргэний үнэмлэх /цахим үнэмлэх байхгүй тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа /, лавлагааны хураамж төлсөн банкны баримт
  • Ургийн овог, овог, нэр, регистр зөрсөн,
  • Ургийн овог, овог, нэрээ өөрчлөх тохиолдолд

Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн архиваас төрсний бүртгэлийн лавлагаа буюу түүний хуулбар, лавлагааны хураамж төлсөн банкны баримт

2.Хуулийн этгээд /аж ахуйн нэгж, байгууллага/:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ эсвэл түүний хуулбар
  • Лавлагааны хураамж төлсөн банкны баримт

3. Лавлагааны хураамж:

  • Иргэн-2000 төгрөг
  • Хуулийн этгээд /Аж ахуйн нэгж, байгууллага/ 10000 төгрөгийг

Шийдвэр гүйцэтгэх албаны Голомт банкин дахь 1405103951 тоот дансанд тушааж /банк хоорондын гүйлгээгээр аль ч банкинд тушааж болно/ хураамжийн баримтыг бичиг баримтын хамт лавлагаа олгож буй мэргэжилтэнд өгч, лавлагааны хариуг тухай бүрд нь олгоно.

Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны 8 хувийн зээлэнд хамрагдаж байгаа иргэдийн лавлагааг тухайн зээл олгож буй банк цахим хаягаар авна.

Орон нутагт байгаа иргэд тухайн орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт материалаа бүрдүүлж өгч, Шийдвэр гүйцэтгэх албанд цахим хаягаар ирүүлснээр хариуг хэвлэмэл цаасан дээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэвлэж өгнө.

Хаяг:

Монгол Улс, Дархан-Уул аймаг

Дархан сум, 4-р баг,

өөрийн байр

Утас: 89086321, 89086232

Add comment

reload, if the code cannot be seen