2023 оны 01 дүгээр улирлын "Сахилга, хариуцлагын зөвлөгөөн" болон "Үйл ажиллагааны тайлангийн хурал" боллоо

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 01 дүгээр улирлын "Сахилга, хариуцлагын зөвлөгөөн" болон "Үйл ажиллагааны тайлангийн хурал" 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлын үеэр алба хаагчид албаны үйл ажиллагааг сайжруулах, нэгж хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр нээлттэй ярилцаж алба хаагчдад шаардлагатай байгаа зарим техникийн болон бусад асуудлыг удирдах ажилтны зүгээс шуурхай шийдвэрлэлээ. Энэ өдөр

1. Тус ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн алба хаагчдад 2023 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

2. Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Г.Энхболд "Хувь хүний хөгжил" сэдэвт илтгэлийг тавьсан.

3. ЦХБ-ны дарга, дэд хурандаа П.Баянцэнгэл "Сахилга, ёс зүйн салбар хороо"-ны 01 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар алба хаагчдад танилцуулсан.

4. Нийт алба хаагчид Дархан-Уул аймгийн музейг үзэж сонирхсон нь алба хаагчдын Дархан-Уул аймгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олгосон үр өгөөжтэй ажил боллоо.

Цаашид энэхүү арга хэмжээг улирал бүр шинэлэг хэлбэрээр зохион байгуулж ажиллахаар болоод байна.   

Add comment

reload, if the code cannot be seen