Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн даргад санал, хүсэлт, өргөдөл, гомдол амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факсаар ирүүлж болно.
Цахим өргөдөл, гомдлыг darkhan.@cd.gov.mn хаягаар авч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд иргэдийг цагийн хуваарийн дагуу хүлээн авч, уулзан санал, хүсэлтийг сонсож, өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.
Та бичгээр өргөдөл, гомдол гаргахдаа өргөдөл, гомдол гаргаж буй эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаалыг зөв, гаргацтай бичих, өргөдөл, гомдол гаргаж буй огноо, оршин суугаа газар болон шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал бичнэ үү. Хоригдолыг хорих анги шилжүүлэх, хуваарилуулах өргөдлийг гаргаж буй иргэн цахим үнэмлэхний хуулбарын хамт өргөдлийг ирүүлэхийг анхаарна уу.