АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

   Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан ахмад настнуудын үйлс бүтээлийг танилцуулах, тэднийг сонсох, дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн, Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Х.Оюунбаатар нар бэлтгэл, хошууч Д.Баярцэрэн, ахлах ахлагч Ц.Балгиа нарт хүндэтгэл үзүүллээ.

   

Тус өдрийг ахмадын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглаж байсан юм.

Add comment

reload, if the code cannot be seen