Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, албан хаагчдад 2023-2024 оны албаны сургалтын хүрээнд албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, албан бичгийг хос бичгээр хөтлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор,
Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн “Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх сарын аян”-д Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид нэгдэн багш О.Чимэдцэрэнтэй хамтран үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхээр сургалтын тогтмол зохион байгуулан ажиллаж байна.