“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн хамт олон ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Өлзийсайхан, бэлтгэл ахлах ахлагч Ш.Ням-Очир нар алба хаагчидтай уулзан өөрсдийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, тууштай ажиллахыг захилаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилчиддаа баярын мэнд хүргэе.