ЭНХИЙН МАНААД АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ.

Дэлхий дахины шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлж Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Орон нутгийн автозамыг хязгаарласантай холбогдуулан аймгийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдал коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох энхийн манаанд 24 цагаар 8 хяналтын постонд ажиллаж буй төрийн албан хаагчиддаа бие хүний дархлааг сайжруулах, сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар ангийн хамт олон болон тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 8 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 41 ажилтан, алба хаагчдад халуун хоол цай, аарц, амны хаалт, витамин өгч сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажилласан.

Back to top button